Оюуны ялгаатай хөгжилтэй хүүхэд, залуусын эрхийг хамгаалах, ялгаатай байдлыг нь хүлээн зөвшөөрөх, спортоор дамжуулан тэднийг хөгжүүлэхэд эцэг, эхчүүд болон олон нийтийг уриалах, оюуны бэрхшээлийн талаар мэдлэг олгох, нийгмийн хандлагыг өөрчлөх, Тусгай Олимпыг орон нутагт таниулах зорилготой “Боломжийг бүгдэд” төсөлд зориулсан 65 дахь дугаараа та бүхэнд хүргэж байна. Зочдоор “Мобинет” компанийн гүйцэтгэх захирал Б.Мөнхзориг, "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн холбоо"-ны зөвлөх Б.Батчулуун, Өмнөговь аймгийн Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ц.Бадамцэрэн, "Улаанбаатар Ротари" клубын ерөнхийлөгч Б.Алтангэрэл нар уригдлаа. Манай ярилцлагыг та бүхэн видео болон текст мульти формат хувилбараар хүлээн авна уу.
#тэгш боломж
#хүний эрх
#хүртээмжтэй нийгэм
#хөгжлийн бэрхшээл
#ялгаатай хөгжил
#тусгай олимп